АНУ ДЭМБ-д Gavi-гаар дамжуулан олгох санхүүжилтийг зогсооно
АНУ-ын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо (Gavi)-гоор дамжуулан олгодог санхүүжилтийг зогсоохоо мэдэгдлээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо (Gavi)-гоор дамжуулан олгодог санхүүжилтийг зогсоохоо мэдэгдлээ.
АНУ-ын Төрийн департамент, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яамнаас хамтран гаргасан мэдэгдэлд энэ шийдвэр нь ДЭМБ-ын үйл ажиллагаатай холбоотой бодлогын өөрчлөлтийн хүрээнд хэрэгжиж байгааг онцолсон байна.
Гэсэн хэдий ч АНУ Gavi-д үзүүлэх дэмжлэгээ бүрэн зогсоогоогүй юм. Тус улс өмнө нь царцаагаад байсан 600 сая ам.долларын санхүүжилтийг чөлөөлж, үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Gavi вакцин дахь мөнгөн ус агуулсан хадгалалтын бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулж, мөнгөн усгүй хувилбаруудын хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон нь санхүүжилтийг сэргээх шийдвэрт нөлөөлсөн байна.
Мөн АНУ Gavi-гийн Удирдах зөвлөлд эргэн оролцох бөгөөд цаашдын санхүүгийн дэмжлэгийг байгууллагын шинэчлэл, ил тод байдал, үр дүнд үндэслэн үнэлэхээ мэдэгджээ.
Ингэснээр АНУ Gavi-д үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх боловч ДЭМБ-д Gavi-гаар дамжуулан олгодог санхүүжилтийг цаашид зогсоох бодлого баримтлахаар болж байна.


















