АНУ долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг Вашингтонд зохион байгуулахаар судалж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг цахимаар бус нүүр тулсан байдлаар Вашингтонд зохион байгуулах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ. Энэ оны 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны 6-р сард Мэрилэндийн К
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг цахимаар бус нүүр тулсан байдлаар Вашингтонд зохион байгуулах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ. Энэ оны 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны 6-р сард МэрилэндийнКэмп-Дэвидэд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч "Ковид-19" цар тахалтай холбогдуулан хурлыг цахим хэлбэрээр хийж магадгүй гэдгээ Трамп ерөнхийлөгч өнгөрсөн 3-р сард мэдэгдэж байсан юм.
Харин өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч "7-гийн бүлгийн дээд уулзалтыг анх товлосон өдөр нь товлосон газартаа зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ бүлгийн бусад улс орнууд ч хэвийн амьдралдаа эргэн орж байна. Энэ уулзалтыг КэмпДэвидэд зохион байгцуулснаар аж байдал бүх талаар хэвийн болж буйн томоохон илэрхийлэл болох болно” гэж твиттер хуудсаараа мэдэгджээ. Эдийн засаг, аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орнуудын 7-гийн бүлэгт АНУ, Франц, Британи, Герман, Итали,Япон Европын холбоо багтдаг. Энэ бүлэг дэлхийн нийт ДНБ-ийн 46 хувийг бүрдүүлж байна.
Цагаан ордны тэргүүн эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээхийн төлөө тууштай чармайлт гаргаж байгаа үед олон улсын хурлыг хүлээн авах төлөвлөгөө танилцуулж байна. Өөрөөр хэлбэл Трампын энэ алхам АНУ олон улсын дээд уулзалтыг хүлээн авч, амьдрал хэвийн байдалдаа эргэн орж байгааг харуулах зорилготой гэж ажиглагчид таамаглаж байна. Сая мягмар гарагт АНУ-ын 50 муж улс бүгд эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж байгааг дэд ерөнхийлөгч МайкПенс зарласан юм.


















