Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ: Доналд Трампд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг өргөн барилаа

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч асан Доналд Трампд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг Сенатын танхимд өргөн барилаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Доналд Трампд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг өргөн барилаа
АНУ: Доналд Трампд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч асан Доналд Трампд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг Сенатын танхимд өргөн барилаа. Сенатын танхим ирэх 2 дугаар сарын 9-ний өдөр ерөнхийлөгч асан ДональдТрампд хариуцлага тооцох шүүх хурлыг эхлүүлэх төлөвтэй байна.

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Трампыг дэмжигчид Конгрессын ордныг эзлэн, үймээн дэгдээснээс 7 хоногийн дараа тус улсын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч асан Трампд ард иргэдээ бослого үймээнд өдөөн турхирсан үндэслэлээр энэ сарын 13-ны өдөр импичмент зарласан.

Ерөнхийлөгч асан Трампд хуулийн хариуцлага хүлээлгэхэд 100 суудалтай Сенатын танхимын гуравны хоёрынх нь дэмжлэг хэрэгтэй. Одоогоор Сенатын танхимд АНУ-ын улс төрийн гол хоёр нам болох Ардчилсан болон бүгд найрамдах намын суудлын тоо бараг тэнцүү байгаа. Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь Трампд ард түмнийг бослогод өдөөн турхирсны нь хариуд хуулийн хариуцлага тооцож, нийтийн албанд алба орохыг нь хориглох нь зөв гэсэн байр суурьтай байна.

Харин бүгд найрамдах намын зарим гишүүд импичмент олгох нь төдийлөн үр дүнтэй биш, энэ нь олон нийтийн хуваагдалд хүргэх эрсдэлтэй гэж үзэж байна. Трампд хариуцлага тооцох Сенатын шүүх хурал Байдены засаг захиргааны бодлогын гол асуудлуудыг хэлэлцэхэд саад болох бий гэж Америкийн улс төрийн хүрээнд болгоомжилж байгаа аж.

Хуваалцах