Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах гэрээнээс ирэх сарын 2-нд гарна

АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах Орос-Америкийн гэрээнээс ирэх сарын 2-нд албан ёсоор гарна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах гэрээнээс ирэх сарын 2-нд гарна
АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах гэрээнээс ирэх сарын 2-нд гарна. Зураг: МҮОНРТ

АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах Орос-Америкийн гэрээнээс ирэх сарын 2-нд албан ёсоор гарна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жон Болтон Вашингтонд болсон “Залуу Америк” нэртэй сангийн оюутны бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр энэ үеэр ОХУ-ыг гэрээ зөрчсөн гэж буруутгасан байна. “АНУ гэрээг хэтэрхий удаан мөрдөж байхад ОХУ зэвсэглэлээ сайжруулахын тулд орчин үеийн баллистик болон хэт авиан систем боловсруулж, гэрээг зөрчиж байсан” гэж Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлжээ.

Түүнчлэн Жон Болтон “Энэ гэрээгээр биднийг холбогдох зуур БНХАУ дундын тусгалтай зэвсгээ боловсруулж байлаа. Энэ улсыг гэрээний ямар ч үүрэг хариуцлагаар хязгаарлаагүй. Тиймээс бид үндэсний аюулгүй байдлынхаа төлөө, 21-р зуунд Америкийг үр дүнтэй хамгаалахаас өөр аргагүй” гэсэн байна.

Үүнээс гадна Стратегийн довтолгооны зэвсгийг багасгах, хязгаарлах Орос-Америкийн гэрээг ч сунгахгүй байж магадгүй гэдгийг Жон Болтон энэ үеэр илэрхийлсэн юм. Гэхдээ Вашингтоноос энэ асуудлаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг тэмдэглэсэн байна. Стратегийн довтолгооны зэвсгийг багасгах, хязгаарлах Орос-Америкийн гэрээ 2021 оны хоёрдугаар сард дуусгавар болно.

Хуваалцах