Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ эдийн засгаа дэмжих зорилгоор нэг тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

АНУ-ын Баруун Вержиня муж "COVID-19" халдварын анхны тохиолдлыг мягмар гарагт зарласнаар нэгдсэн улсын 50 мужид бүгдэд нь коронавирусний халдвар дэгдээд байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ эдийн засгаа дэмжих зорилгоор нэг тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ
АНУ эдийн засгаа дэмжих зорилгоор нэг тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Баруун Вержиня муж "COVID-19" халдварын анхны тохиолдлыг мягмар гарагт зарласнаар нэгдсэн улсын 50 мужид бүгдэд нь коронавирусний халдвар дэгдээд байна. Халвартай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа эдийн засгийг дэмжих зорилгоор нэг тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх тухайгаа зарлаад байна. Үүгээр тахлын нөлөөгөөр бизнес нь ихээр хумигдаад байгаа агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниудад туслахаас гадна ажлаа хийж чадахгүй болсон хүмүүс татварын төлбөрөө хойшлуулах боломжтой болж буй юм байна.

АНУ-ын Сангийн сайд эрх баригч намын улстөрчдөд хандан “Хэрэв одоо конгресс арга хэмжээ авч чадахгүй бол ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч магадгүй” гэж анхааруулсан гэсэн мэдээ байна. Албаны хүний хэлснээр энэ нь "Их хямралын үе"-ийн ажилгүйдлийн түвшнээс хоёр дахин шахам их үзүүлэлт юм байна.

Хуваалцах