Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй

Мөн АНУ-ын эдийн засгийн үйл ажиллагааны өсөлт бага зэрэг саарч байна гэжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй
АНУ энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөл “Энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын эдийн засгийн үйл ажиллагааны өсөлт бага зэрэг саарч байна гэжээ.

АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн газраас бодлогын зөвлөлийн хурлаа зохион байгуулсан байна. Хурлын дараа АНУ-ын төв банк мэдэгдэл гаргаж, “АНУ-ын эдийн засгийн өсөлт олон улсын эдийн засгийн удаашралтай зэрэгцэн удааширч байна” гэсэн байна.

Мөн энэ оны эдийн засгийн өсөлтийг өнгөрөгч оны төсөөллөөс бууруулсан байна. Тодруулбал, АНУ-ын 2019 оны эдийн засгийн өсөлт 2.3 хувь байна гэж өнгөрөгч онд тооцоолж байсан бол лхагва гарагт 2.1 хувь болгон бууруулаад байна.

Жишиг хүүг өсгөхгүй хэвээр үлдээж, бодлогын хүүг өмнө тодорхойлсны дагуу 2.5 хувьд нь үргэлжлүүлнэ гэж АНУ-ын төв банкны удирдлагууд хэлж байна. Үүний тулд 2018 оны 12 дугаар сард Холбооны нөөцийн газар 2019 онд бодлогын хүүгээ хоёр удаа өсгөнө гэж төлөвлөж байсан бол энэ удаа жилийн туршид хүүг өсгөх ямар ч төлөвлөгөөгүй гэдгээ тэмдэглэсэн байна.

Мөн ирэх есдүгээр сарын сүүлчээс зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байхаар төлөвлөж байгаагаа танилцуулжээ. Энэ талаар Холбооны нөөцийн газрын захирал Жером Павел “АНУ-ын эдийн засаг өсөлтөө хадгалах ч гэсэн, өмнө төсөөлснөөс удаашрах нь” гэж ярьсан байна.

Түүний тайлбарласнаар үүнд "Брексит", АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ зэрэг улс төрийн шийдээ олоогүй асуудлууд эрсдэл дагуулахаар байгаа юм байна.

Хуваалцах