АНУ, Европын холбоо чөлөөт худалдааны хэлэлцээ хийнэ
НУ болон Европын Холбоо чөлөөт худалдааны хэлэлцээний хоёр дахь удаагийн уулзалт зохион байгуулхаар бэлтгэл ажилдаа орлоо. Таван өдөр үргэлжлэх уг уулзалт энэ сарын 11-нд Брюссель хотноо эхлэхээр товлогдсон байна. Уулзалтын гол сэдэв нь хөрөнгө оруулалт хийгээд үйлчилгээний салбарт гарч байгаа алива
Мэдээллийн алба

АНУ болон Европын Холбоо чөлөөт худалдааны хэлэлцээний хоёр дахь удаагийн уулзалт зохион байгуулхаар бэлтгэл ажилдаа орлоо. Таван өдөр үргэлжлэх уг уулзалт энэ сарын 11-нд Брюссель хотноо эхлэхээр товлогдсон байна. Уулзалтын гол сэдэв нь хөрөнгө оруулалт хийгээд үйлчилгээний салбарт гарч байгаа аливаа хоригийг хүчингүй болгох тухай юм. Талууд ирэх оны сүүлчээр дэлхийн нийт ДНБ-ний талтай тэнцэхүйц хэмжээний чөлөөт худалдааны бүсийг бий болгохоор зорьж байна. Гэвч АНУ-ын аюулгүй байдлын зөвлөл Европын оронд тагнуулын ажиллагаа явуулсан зэрэг асуудлаас үүдэн уг хэлэлцээ хойшлоход хүрээд байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа саяхан зогссонтой холбоотойгоор хэлэлцээ товлогдсон цагтаа эхэлж чадаагүй байна. АНУ болон Европын Холбооны чөлөөт худалдааны хэлэлцээний гурав дахь уулзалт ирэх сард болох аж.


















