Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Филиппинд усан онгоц нийлүүлнэ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бүс нутгийн далай тэнгисийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад Зүүн Өмнөд Азийн орнуудад 250 сая америк долларын тусламж үзүүлэхээ амалжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Филиппинд усан онгоц нийлүүлнэ
АНУ Филиппинд усан онгоц нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бүс нутгийн далай тэнгисийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад Зүүн Өмнөд Азийн орнуудад 250 сая америк долларын тусламж үзүүлэхээ амалжээ.

Тэрээр өчигдөр Манила дахь Филиппиний тэнгисийн цэргийн бригадынхантай уулзах үедээ АНУ Филиппинд 250 сая америк долларын хоёр жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлнэ, үүний хүрээнд хоёр усан онгоц Манилагийн тэнгисийн цэрэгт нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн түүний энэ айлчлал бүс нутгийн далай тэнгисийн аюулгүй байдал, навигацийн эрх чөлөөнд үүрэг хүлээснээ харуулж байгаа гэдгийг Цагаан ордоны тэргүүн онцолсон байна.

Энэ үеэр Филиппиний ерөнхийлөгч Бенигно Акино Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг нар Манилаа хотноо мөн уулзаж, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудал ялангуяа аюулгүй байдлын тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирчээ.

Хуваалцах