Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ газрын тосны стратегийн нөөцөөсөө хоногт 1 сая баррелийг зах зээлд нийлүүлнэ

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Вашингтоны түнш орнуудыг мөн нөөцөөсөө хоногт 30-50 сая баррель нефть гаргаж, зах зээлд нийлүүлж болох юм гэж тооцоолж байгаагаа дурджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ газрын тосны стратегийн нөөцөөсөө хоногт 1 сая баррелийг зах зээлд нийлүүлнэ
АНУ газрын тосны стратегийн нөөцөөсөө хоногт 1 сая баррелийг зах зээлд нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ ойрын зургаан сарын хугацаанд стратегийн нөөцөөсөө хоногт 1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлж байхаар боллоо. Ерөнхийлөгч Байден уржигдар Цагаан ордонд эрчим хүчний асуудлаар мэдэгдэл хийхдээ энэ тухай зарласан байна. Энэ нь, өнөөг хүртэлх түүхэнд нь АНУ-ын үндэсний нөөцийн хамгийн өндөр зарцуулалт болж байгааг тус улсын Ерөнхийлөгч онцолжээ.

Байден ирэх зургаан сарын хугацаанд нефтийн стратегийн нөөцөөс 180 сая гаруй баррель буюу хоногт 1 саяыг зарцуулах тушаал гаргалаа гэж мэдэгджээ. Эрчим хүчний компаниуд мөн хоногт 1 сая баррелиар олборлолтоо нэмэгдүүлж эхлэхэд бэлэн байгаа, гэхдээ энэ ажил 2022 оны намраас эхлэх болов уу гэж тэр ярьсан байна. “Олборлолтоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэн компаниудыг би энд зориуд цохон хэлмээр байна. Тэд илүү их нефть олборлохын тулд хөрөнгө зарж байгаа, бас ирээдүйд улс орны нефтийн хамаарлыг бууруулахын тулд цэвэр технологид хөрөнгө оруулж байна. Үүнд шаардлагатай бүхэн тэдэнд бий. Юу ч саад болохгүй” гэж америкийн удирдагч хэлжээ. Гэхдээ Байден яг аль компаниудыг ярьж байгаагаа тодотгоогүй байна. Харин тэдэнтэй ижил алхам хийх хүсэлгүй байгаа компаниудыг эрс шүүмжилсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Вашингтоны түнш орнуудыг мөн нөөцөөсөө хоногт 30-50 сая баррель нефть гаргаж, зах зээлд нийлүүлж болох юм гэж тооцоолж байгаагаа дурджээ.

Хуваалцах