Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад Монгол Улсыг дахин оруулжээ

Анх 2018 онд Монгол Улс уг жагсаалтад орж, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах Н2-А визийг таван иргэн, хөдөө аж ахуйн бус чиглэлээр ажиллах Н2-В визийг хоёр иргэн авсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад Монгол Улсыг дахин оруулжээ
АНУ H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад Монгол Улсыг дахин оруулжээ. Зураг: МҮОНРТ

АНУ гадаад улс орноос ажилчин авах H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад манай улсыг дахин оруулжээ. Анх 2018 онд Монгол Улс уг жагсаалтад орж, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах Н2-А визийг таван иргэн, хөдөө аж ахуйн бус чиглэлээр ажиллах Н2-В визийг хоёр иргэн авсан. Одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

Тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж уг визэнд хамрагджээ. Визэнд хамрагдах асуудал нь төрийн аль нэг байгууллага, ГХЯ болон Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас хамаарахгүй, АНУ-ын хувийн хэвшлээс ирүүлсэн саналын дагуу явагдаж байгааг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал н.Гансүх тодотголоо.

АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан дэлгэрэнгүй танилцуулгыг ГХЯ-ны Консулын газар “Consul.mn” цахим хуудаснаа нийтэлжээ. 2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн гурван улсыг жагсаалтаас хасчээ.

Хуваалцах