АНУ “Huawei” компанийн санхүүгийн захиралыг шилжүүлэн авах хүсэлт гаргана
АНУ “Huawei” компанийн санхүүгийн захиралыг тус улсад шилжүүлэх хүсэлтээ Канадад илгээхээр зэхэж байна
Мэдээллийн алба

АНУ хятадын хуавэй компанийн санхүүгийн захирал МэнВаньжоуг тус улсад шилжүүлэх хүсэлтээ Канад улсад илгээхээр зэхэж байна. Вашингтонд суугаа Канад улсын элчин сайд ДэвидМакнотоны хэлснээр, АНУ ийм хүсэлтээ илгээх гэж байгаа, гэхдээ яг хэзээ гэдгийг дипломатч тодруулаагүй байна.
Канад улс хүсэлтийг энэ сарын 30-наас өмнө хүлээн авах ёстой, дараа нь 30 хоногийн дотор Канадын тал шилжүүлэх эсэхээ шийдэх ёстой юм байна. Эс тэгвээс Канад улс МэнВаньчоуг суллахаас өөр аргагүй байдалд орно. “Хуавэй” компанийн санхүүгийн захирал МэнВаньчоуг Канадын хууль сахиулах байгууллага өнгөрсөн оны 12-р сарын 1-ний өдөр Ванкувер хотын нисэх буудалд саатуулсан бөгөөд Нью-Йорк мужийн прокурорын газрын хүсэлтээр Ираны эсрэг тогтоосон Америкийн хоригийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан саатуулжээ.
12-р сарын 11-ний өдөр шүүх МэнВаньчоуг 11 сая канад доллар буюу 7 сая америк долларын барьцаагаар сулласан, ингэхдээ шүүх 46 настай МэнВаньчоуд Ванкувер хот дахь нөхрийнхөө гэрт амьдрахыг зөвшөөрсөн юм. Мэдээж хэрэг Хятад улс хариу алхам хийсэн, Хятадад Канадын хоёр иргэнийг саатуулж, тэдэнд Хятад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх зэм тулгаад байна. Оттава хоёр иргэнийг нь хууль бусаар саатуулсан гэж үзэж байна.


















