АНУ “Их-20” уулзалтад оролцож магадгүй боллоо
“Их-20” дээд хэмжээний уулзалт хойд хөрш ОХУ-ын Санкт-Петербург хотод болно. “их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама очих төлөвлөгөөтэйг Aмерикийн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ.
Мэдээллийн алба

“Их-20” дээд хэмжээний уулзалт хойд хөрш ОХУ-ын Санкт-Петербург хотод болно. “их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама очих төлөвлөгөөтэйг Aмерикийн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. “Энэ дээд хэмжээний уулзалтад очно гэсэн ерөнхийлөгчийн ажлын хуваарь тэр хэвээрээ байгаа” гэж тэр хэлсэн байна. мөн тэрээр “Их 20”-ийн уулзалт бол олон улсын уулзалт, тийм учраас АНУ түүн дээр олон улсын асуудлуудыг хэлцэхийг зорьж байгаа гэжээ. Жей Карни, АНУ “Их-20” уулзалтад оролцох шийдвэрээ ойрын үед зарлах болно гэсэн байна. Анх Санкт-Петербургт болох “Их-20” дээд зиндааны уулзалтад оролцох далимдаа Обама Москвад зарим уулзалт, яриа хэлэлцээнүүд хийнэ гэж мэдээлж байсан ч Сноудентэй холбоотой хэрэг явдлын нөлөөгөөр Москвагийн айлчлал эргэлзээтэй болоод байгаа юм.
Л.Пүрэвдолгор


















