Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Иранд болгоомжгүй үйлдэл гаргасныг анхааруулав

АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоц Персийн буланд Ираны цэргийн онгоц руу анхааруулга болгож, гал нээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Иранд болгоомжгүй үйлдэл гаргасныг анхааруулав
АНУ Иранд болгоомжгүй үйлдэл гаргасныг анхааруулав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоц Персийн буланд Ираны цэргийн онгоц руу анхааруулга болгож, гал нээсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүний мэдээлснээр Ираны хувьсгалт гвардын дөрвөн усан онгоц АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцонд хэтэрхий хурдтай ойртож ирсэн учир анхааруулга болгож гал нээсэн гэсэн тайлбарыг өгчээ.

Ираны усан онгоцууд АНУ-ын чанга яригчаар өгсөн анхааруулгыг үл ойшоож, сөнөөгч онгоцонд 800 метрийн зайтай буюу аюултай түвшинд ойртсон гэж Пентагон мэдэгдсэн юм. Ираны энэ үйлдэл хоёр орны хооронд хурцадмал байдлыг өдөөх эрсдлийг бий болгож, болгоомжлоход хүргэлээ гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард мөн л ийм тохиолдол гарч, АНУ-ын тэнгисийн цэргийн онгоц Ираны цэргийн онгоц руу анхааруулах зорилгоор гал нээж байсан юм. Өнгөрсөн онд Ираны зүгээс иймэрхүү аюултай, болгоомжгүй үйлдлийг 35 удаа гаргасан гэж АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Хуваалцах