Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгасан хуулийн төсөл баталлаа

АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхим Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг улам чангатгасан хуулийн төсөл баталлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгасан хуулийн төсөл баталлаа
АНУ, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгасан хуулийн төсөл баталлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхим Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг улам чангатгасан хуулийн төсөл баталлаа. Ираны нефтийн экспортыг жилийн туршид дахин 1 сая баррелиар бууруулахаар заасан энэ баримт бичгийг 400 конгрессмен дэмжиж, 20 нь эсэргүүцжээ. Иранд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хасан Роуханиг тангараг өргөхөд хэдхэн өдөр дутуу байхад АНУ ийнхүү энэхүү хориг арга хэмжээ батлагдлаа. Ираны нефтийн аж үйлдвэрийн эсрэг чиглэсэн ийм үйлдлээрээ АНУ-ын эрх баригчид тус улсын цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг хязгаарлахыг зорьж байгаа юм. Харин Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрийг цэвэр энх тайвны зорилготой гэж нотолдог.

Хуваалцах