Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна гэж Дональд Трампын засаг захиргаанд ажилладаг удирдах албаны эх сурвалж ярьжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна
АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна гэж Дональд Трампын засаг захиргаанд ажилладаг удирдах албаны эх сурвалж ярьжээ. Тэрбээр “АНУ Ираны эсрэг тус улсын хоригт багтаагүй салбаруудад хориг тавих талаар хэлэлцэж байна” гэсэн байна.

Түүний хэлснээр хоригийг 2015 оны цөмийн гэрээнээс гарсан нэг жилийн ойн өдөр авахаар төлөвлөж буй юм байна. Ингэхдээ Иранаас бага хамжээгээр газрын тос импортлохыг зөвшөөрсөн найман улсыг, мөн Тегеранаас газрын тосны импорт хийхийг хориглоно гэх мэдээлэл байна.

Өнгөрөгч 2018 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарласан. Мөн Тегераны эсрэг хориг тавьж, тус улсаас газрын тос авахыг хориглосон. Гэхдээ энэ хоригоос найман улсыг чөлөөлж, бага хэмжээгээр импорт хийхийг зөвшөөрөөд байсан юм.

Сүүлд АНУ Ираны газрын тосны экспортыг тэг хувьд хүргэж зогсооно гэж мэдэгдсэн. “Энэ зорилт хэвээрээ байгаа” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлсэн байна.

Хуваалцах