Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ, Ираны шигшээ багийн нөхөрсөг халз барилдааны тасалбар зарагдаж эхэлжээ

27000 тасалбар хэвлэгдсэн бөгөөд бүгд зарагдах төлөвтэй байгаа гэнэ. 1979 онд Иранд болсон Исламын хувьсгалын дараа хоёр улсын хооронд таарамжгүй харьцаа үүссэн ч 1998 оноос бөхчүүд нь харилцан зочилж эхэлсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Ираны шигшээ багийн нөхөрсөг халз барилдааны тасалбар зарагдаж эхэлжээ
АНУ, Ираны шигшээ багийн нөхөрсөг халз барилдааны тасалбар зарагдаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод 2022 оны хоёрдугаар сарын 12-нд болох АНУ, Ираны шигшээ багийн нөхөрсөг халз барилдааны тасалбар зарагдаж эхлэв.

27000 тасалбар хэвлэгдсэн бөгөөд бүгд зарагдах төлөвтэй байгаа гэнэ. 1979 онд Иранд болсон Исламын хувьсгалын дараа хоёр улсын хооронд таарамжгүй харьцаа үүссэн ч 1998 оноос бөхчүүд нь харилцан зочилж эхэлсэн.

Ираны бөхчүүд АНУ-д 16 удаа, Сэм авгын бөхчүүд Иранд 17 удаа тэмцээнд оролцжээ. Ираны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Пежман Доросткар халз барилдаанд хүчирхэг бүрэлдэхүүнээ илгээнэ хэмээн мэдэгдээд байна.

Хуваалцах