Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ иргэддээ Канад руу аялахгүй байхыг зөвлөлөө

Бүрэн вакцин хийлгэсэн аялагчид ч "Ковид-19" халдвар авах эрсдэлтэйг АНУ иргэддээ анхааруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ иргэддээ Канад руу аялахгүй байхыг зөвлөлөө
АНУ иргэддээ Канад руу аялахгүй байхыг зөвлөлөө. Зураг: МҮОНРТ

Бүрэн вакцин хийлгэсэн аялагчид ч "Ковид-19" халдвар авах эрсдэлтэйг АНУ иргэддээ анхааруулж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тус улсад ковидын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас хөрш улс Канад руу явахгүй байхыг зөвлөж байна.

Даваа гарагт тус агентлаг удирдамжаа шинэчилсэн бөгөөд одоо "Канадын өнөөгийн нөхцөл байдлын улмаас бүрэн вакцинжуулсан аялагчид хүртэл "Ковид-19"-ийн хувилбаруудын халдвар авч, тараах эрсдэлтэй байж магадгүй" гэж мэдэгдлээ.

Канадад сүүлийн 24 цагийн дотор шинэ бүртгэгдсэн тохиолдлын тоо 25.000 давж, 45 хүн нас баржээ. Намрын сүүлээс хойш халдварын тоо байнга нэмэгдэж байгаа нь эрх баригчдыг хязгаарлалтыг дахин сэргээхэд хүргэсэн.

АНУ-аас гаргасан "Ковид-19"-ийн халдвар маш өндөр, эрсдэлтэй газруудын жагсаалтад Канадаас гадна Европын хэд хэдэн улс, Их Британи, Африкийн зарим хэсэг, Куракао руу ирж, очих аяллын хөлөг онгоцууд багтжээ.

Хуваалцах