Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгч эхэллээ

Ливи дэхь Исламын улс бүлэглэлийн байрлалуудад АНУ агаарын цохилт өгч эхэллээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгч эхэллээ
АНУ "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Америкийн нисэх хүчнийхэн Ливи дэхь "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад агаарын цохилт өгч эхэллээ. Пентагоны албан ёсны төлөөлөгч Питер Кукын мэдээлснээр Ливийн Сирит хотын ойролцоох лалын хэт даврагчдын байрлалд агаарын цохилт өгсөн байна.

Ливийн үндэсний зөвшилцлийн засгийн газрын хүсэлтээр ийнхүү агаарын цохилт хийх болсныг тэрээр мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар энэ ажиллагаагаа дахин сэргээсэн байна. АНУ ын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Сирит дэхь агаарын цэргийн ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг баталжээ. Үүний зэрэгцээ Америкийн зэвсэгт хүчний агаарын цохилтоос болж террористууд ихээхэн хохирол амссан хэмээн Ливийн үндэсний зөвшилцлийн засгийн газрын тэргүүн Фаиз Сараж ч мэдэгдээд байна. Сирит нь Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн төрөлх хот юм.

Мөн Хэт даврагч, террористууд өнгөрсөн онд Сирит хотыг эзлэн авсан бөгөөд Исламын улс бүлэглэлийнхний гол түшиц газарт тооцогддог юм. Сүүлийн үед барууны орнуудын удирдагчид Ливид лалын хэт даврагчдийн нөлөө нэмэгдэх болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэх болсон юм. Ливийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн 5-р сараас эхлэн зэвсэгт босогчдын байрлалууд руу дайрч эхэлсэн бөгөөд хэт даврагчид одоо Сирит хотын төвд бүслэгдчихээд байгаа юм.

АНУ ын агаарын цэргийн хүчнийхэн Ливи дэхь "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад өнгөрсөн 2-р сард цохилт өгч байсан юм. Тухайн үед гол бай нь Ливийн баруун нутгийн Сабрата хот дахь жихадуудын сургуулилтын бааз нь байсан юм. Ер нь бол лалын хэт даврагчид 2011 оны 10 р сард Муамар Каддафиг түлхэн унагаснаас хойш үргэлжилж байгаа иргэний дайнаас үүдэн Ливийн төр засаг тогтворгүй, сул байгааг ашиглан тус улс дахь нөлөөгөө бэхжүүлж чадсан юм.

Хуваалцах