Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ: Жорж Флойдыг оршуулах ёслол боллоо

Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдыг сүүлийн замд нь үдэж, оршуулах ёслол Техас мужид боллоо. Жорж Флойд нь Техас мужийн Хьюстон хотын уугуул байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Жорж Флойдыг оршуулах ёслол боллоо
АНУ: Жорж Флойдыг оршуулах ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдыг сүүлийн замд нь үдэж, оршуулах ёслол Техас мужид боллоо. Жорж Флойд нь Техас мужийн Хьюстон хотын уугуул байжээ. Иймээс ч түүний шарилыг Миннесота мужийн Миннеаполис хотоос төрөлх нутаг Хьюстон хотод авчирсны дараа ийнхүү оршуулах ёслол мягмар гарагт зохион байгуулагдлаа.

Энэ ёслолд түүний ахан дүүс, найз болон өнгөт арьст олон зуун иргэн оролцсон байна. Жорж Флойдын үхэл АНУ –д цагдаа нар өнгөт арьстнуудтай илүү балмад, шударга бус ханддаг гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.

Америкийн хэд хэдэн хот орон нутгийн цагдаагийн байгууллагуудад өөрчлөн шинэчлэлт явуулна гэдгээ амлаад байгаа юм. Үүний дотор цагдаа, хүчний байгууллагад олгож ирсэн нэмэлт санхүүжилтийг бууруулж, нийгэм рүү чиглэсэн бусад үйл ажиллагаанд илүү их хөрөнгө зарцуулна гэдгээ мэдэгдээд байна.

Хуваалцах