АНУ Канадаас тахианы мах авахгүй
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Засгийн газраас тахианы махан бүтээгдэхүүнийг Канадаас импортлоход хориг тавьсан юм.
Мэдээллийн алба

Шувууны томуугийн улмаас Канадад 80 мянган тахиа, цацагт хяруулыг устгалд оруулсан билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Засгийн газраас тахианы махан бүтээгдэхүүнийг Канадаас импортлоход хориг тавьсан юм. Одоогоор тус улсад шувууны томуугийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Шувууны H5N1 вирусийн дархлал хүнд байдаггүй учраас энэ халдвар маш аюултайд тооцогддог гэнэ. Албан мэдээллээс харахад, 2003 оноос хойш 15 улсад 650 хүн уг вирусийн халдвар авч, 380 хүн нас баржээ.


















