Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ: Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өглөө

Америкийн рэппер Канье Уэст ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтээ Нью Жерсигийн сонгуулийн хороонд өглөө. Эн тухай тус мужийн сонгуулийн хорооноос мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өглөө
АНУ: Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өглөө. Зураг: МҮОНРТ

Америкийн рэппер Канье Уэст ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтээ Нью Жерсигийн сонгуулийн хороонд өглөө. Эн тухай тус мужийн сонгуулийн хорооноос мэдээлсэн байна. Уэст Америкийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхийн тулд Нью-Жерси мужид бүртгэлтэй 1327 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан баримтаа хавсаргажээ.

Сонгуулийн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хамгийн багадаа 800 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан байх ёстой юм. Тэрбээр нэр дэвших баримтад албан ёсны оршин суух хаягаа Вайоминг муж гэж бүртгүүлсэн байна. Мөн тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд маш богино хугацаанд шаардлагатай баримтуудыг цуглуулжээ.

Одоо хувь хүн, иргэдийн бүлэг, намуудаас түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь эсэргүүцэж байгаа эсэхээ энэ сарын 31-ний дотор мэдэгдэх ёстой. Уэст өмнө нь Миссури, Оклахома Иллинойс мужийн сонгуулийн хороонд бие даан нэр дэвших хүсэлтээ гаргаж байсан. Гэвч тэнд хуулийн хугацаанд түүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хэд хэдэн гомдол ирснээс болж нэр дэвших эрхээ авч чадаагүй аж. Улс төрийн шинжээч судлаачдын хувьд түүнийг хэт оройтож сонгуулийн кампаниа эхлүүлсэн учир нэр дэвших эрхээ авсан ч ажилтанд хүрч чадна гэдэгт эргэлзэж байна.

Хуваалцах