Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ хамгийн дэвшилтэд шумбагч онгоцуудыг бүтээхэд 22 тэрбум ам.долларыг зарцуулна

АНУ-ын усан флот цөмийн хөдөлгүүр бүхий Виржиния загварын байлдааны 9 ширхэг шумбагч онгоцыг бүтээхэд 22.2 тэрбум ам.долларыг зарцуулах гэрээг байгууллаа. Энэ усан онгоц нь бусад шумбагчидтай байлдах, усны гадаргуу дээр яваа онгоцууд уруу дайралт хийхээс гадна хуурай газарт буй байд цохилт өгөх, мөн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ хамгийн дэвшилтэд шумбагч онгоцуудыг бүтээхэд 22 тэрбум ам.долларыг зарцуулна
АНУ хамгийн дэвшилтэд шумбагч онгоцуудыг бүтээхэд 22 тэрбум ам.долларыг зарцуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын усан флот цөмийн хөдөлгүүр бүхий Виржиния загварын байлдааны 9 ширхэг шумбагч онгоцыг бүтээхэд 22.2 тэрбум ам.долларыг зарцуулах гэрээг байгууллаа. Энэ усан онгоц нь бусад шумбагчидтай байлдах, усны гадаргуу дээр яваа онгоцууд уруу дайралт хийхээс гадна хуурай газарт буй байд цохилт өгөх, мөн тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглагддаг юм.

Америкийн усан флотод одоогоор Виржиния төрлийн 18 ширхэг шумбагч ашиглагдаж байгаа. Гэхдээ шинээр үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа 9 ширхэг шумбагч нь өмнөх загваруудаас илүү дэвшилтэд байх юм.

Хамгийн анхны Виржиния төрлийн шумбагчийг Америкийн усан флот анх 2004 онд хүлээн авч байсан юм. Харин шинэ шумбагчнуудыг 2025-аас 2029 оны хооронд Америкийн усан флотод нийлүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах