Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ хээл хахууль өгсөн гэдгээ илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

АНУ-ын Хууль зүйн яам хээл хахууль өгсөн тухайгаа сайн дураар илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил болж байсан юм. Уг хөтөлбөр нь дөрөвдүгээр сарын 5-нд дуусах байсныг цаашид тодорхойгүй хугацаагаар

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ хээл хахууль өгсөн гэдгээ илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлнэ
АНУ хээл хахууль өгсөн гэдгээ илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Хууль зүйн яам хээл хахууль өгсөн тухайгаа сайн дураар илчилсэн компаниудад өршөөл үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил болж байсан юм. Уг хөтөлбөр нь дөрөвдүгээр сарын 5-нд дуусах байсныг цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэх болсныг Маями хотод болсон Америкийн хуульчдын холбооны хурлын үеэр Ерөнхий прокурорын туслах Кенет Бланко мэдэгдсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 5 компанид өршөөл үзүүлсэн байна.

Акамай Технологис, Жонсон Контролс, Нортек зэрэг компаниуд нь гадаадын төрийн албан тушаалтанд төлбөр хийснээ мэдэгдсэн ба хэргийг шалгах явдалтай хамтран ажилласан тул өршөөлд хамрагдсан байна. Хээл хахууль өгсөн компаниудад ногдуулдаг хариуцлага өндөр байдаг тул уг хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгчийн үед уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа ч хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна.

Хуваалцах