АНУ: Холбооны мөрдөх товчоо “твиттер” хакердуулсан хэргийг шалгаж эхэллээ
Энэ долоо хоногийн дундуур твиттер хакердуулсан үйл явдал болсон юм. АНУ-ын нэр нөлөө бүхий улс төрчид болон бизнесменүүдийн твиттер хуудсан дээр бага хэмжээний мөнгөн хандив өгөөд хэд дахин нугалж авахыг хүссэн хуурамч жиргээ тавигдсан юм. Тэгвэл
Мэдээллийн алба

Энэ долоо хоногийн дундуур твиттерхакердуулсан үйл явдал болсон юм. АНУ-ын нэр нөлөө бүхий улс төрчид болон бизнесменүүдийн твиттер хуудсан дээр бага хэмжээний мөнгөн хандив өгөөд хэд дахин нугалж авахыг хүссэн хуурамч жиргээ тавигдсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо твиттерхакердуулсан энэ хэргийг шалгаж эхлээд байна. Мөн твиттерийн хэрэглэгчдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Мөрдөх Товчооноос сануулжээ.
Твиттерийн зүгээс хакерчид тус компанийн дотоод сүлжээнд нэвтрэх эрхтэй ажилчдыг онилж, дээрх ажилчдын сүлжээгээр дамжин алдартай хүмүүсийн твиттер хуудсанд нэвтэрсэн гэж үзэж байгаа юм. Твиттерхакердуулсан энэ хэргийг Америкийн Холбооны Мөрдөх Товчоо шалгаж эхэлснээс гадна Америкийн Сенатын Худалдааны Хороо Твиттер компанийг 7-р сарын 23 гэхэд болсон үйл явдалтай холбогдуулан тайлбар өгөхийг шаардаж байгаа юм.
Америкийн зарим улс төрчид ерөнхийлөгч ДональдТрампынтвиттер хуудас халдлагад өртөх эрсдэлтэй байсан эсэхийг тодруулахаар Твиттер компанид ч мөн хандсан байна. Албаны ёсны твиттер хуудас нь хакердуулаад байгаа улс төрчдийн дотор Америкийн экс ерөнхийлөгч БаракОбама болон ирэх 11-р сарын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх ЖоБайден нар багтсан байна.
Харин тэрбумтангуудын тухайд “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск, “Амазон” компанийн тэргүүн ЖеффБезос болон Билл Гэйтс нар багтжээ. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийнтвиттер хуудсан дээр “хүн бүр надаас нийгэмдээ хариу барихыг хүсч байна. Одоо цаг нь болжээ. 1000 ам.долларыг над уруу илгээ, би буцаагаад 2000 ам.доллар болгож өгий” гэсэн хуурам жиргээ тавигдсан байжээ. Алдартай хүмүүсийн твиттер хуудсан дээр тавигдсан дээрх хуурамч жиргээ иргэдийг шилжүүлгээ цахим мөнгө буюу биткойноор хийхийг хүссэн утгатай байжээ.


















