АНУ Хятадын иргэний тээврийн онгоцуудын нислэгийг хориглоно
Хятадын агаарын тээврийн компаниуд АНУ уруу мөн АНУ-аас бусад чиглэлд нислэг хийх боломж хаагдахаар байна. АНУ-БНХАУ-ын хоорондох нислэгийг дахин эхлүүлэх Вашингтоны хүсэлтийг Бээжин хүлээн аваагүй юм байна. Америкийн иргэний агаарын тээврийн компаниуд Хятад улс уруу чиглэсэн нислэгээ энэ сараас эхл
Мэдээллийн алба

Хятадын агаарын тээврийн компаниуд АНУ руу мөн АНУ-аас бусад чиглэлд нислэг хийх боломж хаагдахаар байна. АНУ-БНХАУ-ын хоорондох нислэгийг дахин эхлүүлэх Вашингтоны хүсэлтийг Бээжин хүлээн аваагүй юм байна. Америкийн иргэний агаарын тээврийн компаниуд Хятад улс руу чиглэсэн нислэгээ энэ сараас эхлүүлэх хүсэлтэй байсан ч Бээжин ийнхүү татгалзжээ.
Үүний хариуд Вашингтоны зүгээс АНУ-Хятадын хооронд нислэг үйлдэж байгаа Хятадын 4 авиа компанийн үйл ажиллагааг 06-р сарын 16-аас хориглохоор болсон байна. 01-р сарын эхэн үеэр Хятад-Америкийн хооронд долоо хоногт 320 гаруй иргэний тээврийн нислэг үйлдэгдэж байсан бол одоо бүрэн зогсонги байдалд орохоор байна.


















