АНУ Хятадын хооронд хилийн маргаан үүслээ
АНУ-ын В-52s цэргийн зориулалттай нисэх онгоц Хятадын зүүн тэнгис хавийн агаарын бүсэд дур зоргоороо нэвтэрсэн гэх хилийн маргаан гүрнүүдийн хооронд үүсээд байна.
Мэдээллийн алба

АНУ-ын В-52s цэргийн зориулалттай нисэх онгоц Хятадын зүүн тэнгис хавийн агаарын бүсэд дур зоргоороо нэвтэрсэн гэх хилийн маргаан гүрнүүдийн хооронд үүсээд байна. Энэ талаар Хятдын Шиньхуй агентлаг Мягмар гарагт мэдээлэл хийлээ. Америкийн талын үзэж байгаагаар эл асуудалд хандахдаа ямар нэгэн санаатайгаар хийсэн өдөөн хатгалга бол биш гэв.
Онгоцыг удирдаж явсан нисгэгчидийн байр суурь нь аль болох өөрсдийгөө өмгөөлсөөр байна. Учир нь энэ хэсгийн зурвасыг саяхан шинээр тогтоосон учраас мэдэгдэх ямар нэг шинж тэмдэг илрээгүй гэж нисгэгчдийн зүгээс болон холбогдох албаны хүмүүс Америкийн талаас тайлбар хийжээ.


















