Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Колумб улсад 450 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Тавин жил гаруй үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний эцэст Колумбын Засгийн газар босогчдын хувьсгалт зэвсэгт бүлэглэл гэгдэх "ФАРК" болон бусад бүлэглэлтэй энхийн гэрээ эцэслэн байгуулахад тун ойртоод байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Колумб улсад 450 сая ам.долларын тусламж үзүүлнэ
АНУ Колумб улсад 450 сая ам.долларын тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Тавин жил гаруй үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний эцэст Колумбын Засгийн газар босогчдын хувьсгалт зэвсэгт бүлэглэл гэгдэх "ФАРК" болон бусад бүлэглэлтэй энхийн гэрээ эцэслэн байгуулахад тун ойртоод байна. Энэ түүхэн цаг үед тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзлаа.

Цагаан ордонд болсон энэ уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Колумбад дайтагч талууд энхийн гэрээ байгуулвал тус гэрээг хэрэгжүүлэх, Колумбыг сэргээн босгох ажилд 450 сая америк долларын тусламж үзүүлэх бодолтой байна" гэдгээ мэдэгдэв. Тэрээр Конгрессоор батлуулах ёстой засаг захиргааныхаа нэгдсэн төсөвт энэ хөрөнгийг тусгахаар төлөвлөж байгаа юм.

Мөн АНУ-аас Колумбад 15 жилийн турш хэрэгжүүлж байгаа 10 тэрбум долларын өртөгтэй “Колумб төлөвлөгөө” гэх тусламжийн төсөл тун удахгүй өндөрлөнө гэдгийг Обама энэ үеэр мөн зарлалаа. Энэ төслийн халааг авах “Колумбын энх тайван” нэртэй шинэ төсөл ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх гэнэ.

Төслийн хүрээнд босогчдын "ФАРК" бүлэглэлийн дайчдыг нийгэмшүүлж, босогчдын хяналтад байсан бүс нутгуудад Колумбын Засгийн газрын хяналтыг эргүүлэн тогтооход дэмжлэг үзүүлэх юм. Мөн Колумбын 50 гаруй жил үргэлжилсэн хямрал мөргөлдөөнд сүйдсэн авто замуудыг сэргээн засварлах, эмнэлэг, сургууль байгуулахад АНУ-ын тусламжийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах