Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

АНУ "Ковид-19"-ийн вакцинаа экспортолж эхэллээ

АНУ-ын Засгийн газар БНСУ руу коронавирусний халдварын эсрэг "Жонсон энд Жонсон" компанийн үйлдвэрлэсэн нэг сая тун вакциныг илгээсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ "Ковид-19"-ийн вакцинаа экспортолж эхэллээ
АНУ "Ковид-19"-ийн вакцинаа экспортолж эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Засгийн газар БНСУ руу коронавирусний халдварын эсрэг "Жонсон энд Жонсон" компанийн үйлдвэрлэсэн нэг сая тун вакциныг илгээсэн байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлсэн юм.

Түүний хэлснээр энэ нэг сая тун вакцин бол АНУ-ын амласан өөр улс орнуудад экспортлохоор төлөвлөж байгаа коронавирусний эсрэг 80 сая тун вакцины эхний хэсэг гэсэн байна. Эхний 25 сая тун вакциныг коронавирусний цар тахалд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа улс орнуудад нийлүүлэх бол үлдсэнийг нь "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд нийлүүлнэ гэж онцолсон байна.

Хуваалцах