АНУ, Куб улсууд 54 жил тасраад буй дипломат харилцаагаа сэргээнэ
Кубын эрх баригчид нэр заагдсан, улстөрийн 53 хоригдлыг шоронгоос сулласныг Америкийн эрх баригчид нотоллоо.
Мэдээллийн алба

Кубын эрх баригчид нэр заагдсан, улстөрийн 53 хоригдлыг шоронгоос сулласныг Америкийн эрх баригчид нотоллоо. Тэдгээр хоригдлыг суллах нь АНУ, Кубын хоорондох хоёр талын харилцааг сэргээх хэлэлцээрийн нэг урьтал нөхцөл байсан юм. Кубын эрх баригчдын энэ шийдвэрийн дүнд энэ сарын 21-22-нд Гаванад болох Америк-Кубын дараагийн шатны хэлэлцээнд тотгор болох зүйлгүй болж байгаа юм.
Үүний зэрэгцээ Кубын улстөрийн бусад хоригдлыг суллуулахад чиглэсэн хүч чармайлтаа АНУ зогсоохгүй гэж Америкийн засаг захиргааны өндөр тушаалын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Кубтай ажил хэргийн болоод аялал жуулчлалын харилцааг хөнгөвчлөхөд чиглэсэн, Конгрессийн зөвшөөрөл шаардлагагүй зарим арга хэмжээг Обамагийн засаг захиргаа ойрын өдрүүдэд авч хэрэгжүүлэх юм. АНУ, Куб хоёр 1961 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа өнгөрөгч 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан билээ.


















