Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Кундузын хохирогчдод нөхөн төлбөр олгоно

АНУ-ын Засгийн газар Афганистаны хойд нутагт саяхан агаарын цохилтод өртсөн хүн эмнэлгийн хохирогчдод учирсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэжээ. АНУ-ын агаарын цэргийнхний энэ сарын 3-нд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Кундузын хохирогчдод нөхөн төлбөр олгоно
АНУ Кундузын хохирогчдод нөхөн төлбөр олгоно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Засгийн газар Афганистаны хойд нутагт саяхан агаарын цохилтод өртсөн хүн эмнэлгийн хохирогчдод учирсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэжээ. АНУ-ын агаарын цэргийнхний энэ сарын 3-нд Афганистаны Кундуз хотод явуулсан агаарын цохилтод хүн эмнэлэг өртөж, 22 хүн амь үрэгдсэн юм.

Америкийн цэргийнхний энэхүү болчимгүй үйлдлийг олон улсын хүрээнд шүүмжилж, АНУ-ын тал ч тухайн үед агаарын цэргийнхэн алдаа гаргаж, эмнэлэг бөмбөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, Афганы ард түмнээс уучлалт гуйсан.

Тус эмнэлгийг эзэмшигч "Олон улсын хил хязгааргүй эмч нар" байгууллага Америкийн энэхүү хариуцлагагүй үйлдэлд хуулийн хариуцлагыг нь хүлээлгэхийг шаардаж байгаа. Мөн АНУ-ын Засгийн газар агаарын цэргийнхний буруутай үйл ажиллагааны уршгаар амь үрэгдсэн хохирогчдын ар гэрийнхэн болон гэмтэж шархадсан хүмүүст нөхөн төлбөр олгож, нурж сүйдсэн эмнэлгийг сэргээн засах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч өнгөрсөн 7 хоногт цэргийнхэн нь алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, "Хил хязгааргүй эмч нар" байгууллагын удирдлагатай утсаар ярьж, уучлалт гуйгаад, Кундуз хотод болсон уг агаарын ажиллагааны үед юунаас үүдэж алдаа гарав гэдгийг мөрдөн шалгуулж, ирээдүйд дахин ийм алдаа гаргахаас сэргийлж ажиллахаа амласан юм.

Хуваалцах