Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ НАТО-гийн гишүүдийг батлан хамгаалахдаа зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг шаардлаа

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа төсвөө нэмэгдүүлэхийг шаардаж, хэрвээ эс тэгвээс Америкийн НАТО дахь үүрэг оролцоо ч багасах болно гэдгийг сануулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ НАТО-гийн гишүүдийг батлан хамгаалахдаа зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг шаардлаа
АНУ НАТО-гийн гишүүдийг батлан хамгаалахдаа зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг шаардлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа төсвөө нэмэгдүүлэхийг шаардаж, хэрвээ эс тэгвээс Америкийн НАТО дахь үүрэг оролцоо ч багасах болно гэдгийг сануулсан байна. Дональд Трампын бүрдүүлсэн шинэ засаг захиргааныхны шаардаж байгаагаар НАТО-гийн гишүүн орнууд Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг Умард Атлантын гэрээний байгууллагын төсөвт төвлөрүүлэх ёстой.

Гэвч одоогийн байдлаар гишүүн 27 улсын ердөө тав нь л энэ үүргээ биелүүлж байна. Энэ бол шударга бус гэж үзэж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Жене хотноо гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-г хүчтэй дэмжиж байгаа учир Америкийн тус байгууллагад баримталж ирсэн суурь зарчим өөрчлөгдөхгүй, гэхдээ гишүүн орнууд үүрэг, оролцоогоо адил тэнцүү, шударга байлгах ёстой гэдэг шаардлагыг тавьсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийнхаа компанит ажлын үеэр НАТО-д зарцуулагдаж байгаа мөнгө АНУ-ын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа учир нь үр дүнтэй зарцуулагдах ёстой. Иймд бүгд эрх тэгш, шударга байхыг гишүүн орнуудад уриалж байсан юм.

Хуваалцах