Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ нэг их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцыг танилцуулна

Шинэ коронавирусний тархалтын улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнесийн байгууллага болон хохирол амссан хувь хүмүүст тусламж үзүүлэх зорилго бүхий нэг их наяд ам.долларын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ нэг их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцыг танилцуулна
АНУ нэг их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцыг танилцуулна. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний тархалтын улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнесийн байгууллага болон хохирол амссан хувь хүмүүст тусламж үзүүлэх зорилго бүхий нэг их наяд ам.долларын эдийн засгийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп мэдээлжээ.

Энэхүү багцаас иргэний агаарын тээвэр болон аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг дэмжих юм. Дээрх хоёр салбар коронавирусын тархалтын улмаас хамгийн их хохирол амсаад байна.

Үүнээс гадна "COVID-19"-ийн дэгдэлтийн улмаас ажилдаа явж чадахгүй байгаа иргэдийн татвар төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авах юм. Ерөнхийлөгч ДональдТрамп энэхүү арга хэмжээ нь Америкийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Гэхдээ Америкийн Конгресс цагаан ордны саналыг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах