АНУ: ОХУ Бээжингийн өвлийн олимпын үеэр Украин руу довтолж магадгүй
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены аюулгүй байдлын зөвлөх Бээжингийн олимпын үеэр ОХУ Украинд цэргийн довтолгоо хийж магадгүй гэж үзэж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены аюулгүй байдлын зөвлөх Бээжингийн олимпын үеэр ОХУ Украинд цэргийн довтолгоо хийж магадгүй гэж үзэж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх АНУ Украинтай хиллэдэг ОХУ-ын хилийн дагуу цэргээ нэмэгдүүлж байгаатай холбоотой үүссэн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг эрэлхийлж байгааг онцолжээ.
"Ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдлага үйлдэхийг тушаах магадлал маш тодорхой байна гэж бид үзэж байна" гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ЖэйкСалливан ням гарагт “ABC Ньюс” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хоёрдугаар сарын 20-нд Бээжингийн олимп дуусах хүртэл ОХУ довтолгоог зогсоох уу гэсэн асуултад ЖэйкСалливан "Олимп дуусахаас өмнө ОХУ гэнэтийн цэргийн ажиллагаа явуулах магадлалд бид бэлтгэлтэй байх ёстой. Олимп дууссаны дараа ч бид бэлэн байдалд байх ёстой" гэжээ.
Гэхдээ Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ЖэйкСалливан "Бид ОХУ-тай аюулгүй байдлын асуудлаа шийдвэрлэхийн тулд дипломат замаар явахад бэлэн байна гэсэн тодорхой мессежийг илгээх зорилготой байна. Бид үүний тулд шаргуу ажиллаж байна" гэж нэмж нэмэгдсэн байна.
БНХАУ-ын дарга ШиЖиньпин Олимпын нээлтийн ёслолд оролцохоос хэдхэн цагийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Бээжинд уулзсан. Энэ үеэр ШиЖиньпин Украины нөхцөл байдлын талаарх ОХУ-ын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр "Хэрэв БНХАУ Украин руу чиглэсэн ОХУ-ын түрэмгийллийг дэмжсэн бол Европ болон дэлхийн бусад орны хувьд БНХАУ тодорхой хэмжээнд нэр хүндээ алдана” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ЖэйкСалливан байр сууриа илэрхийлжээ.


















