АНУ, ОХУ бүх сувгаар харилцаа холбоотой байх ёстой
АНУ, ОХУ бүх сувгаар, тэр дотроо Конгресс болон Оросын парламентын хооронд ямар нэг хэмжээгээр харилцаа холбоотой байх ёстой гэж Калифорни мужаас сонгогдсон конгрессийн гишүүн,
Мэдээллийн алба

АНУ, ОХУ бүх сувгаар, тэр дотроо Конгресс болон Оросын парламентын хооронд ямар нэг хэмжээгээр харилцаа холбоотой байх ёстой гэж Калифорни мужаас сонгогдсон конгрессийн гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны гишүүн Жон Гараменди телевизийн “Си-Эн-Эн” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
“Хүйтэн дайны цаг үед ч гэсэн АНУ, ЗХУ хооронд үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөж, цөмийн аюул заналыг багасгаж байлаа” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Ингэхийн сацуу Жон Гараменди саяхан Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын удирдагчидтай уулзсаныг сануулж, ийм харилцаа холбоо тогтоох нь маш чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр Сирийн мөргөлдөөнийг хөндөж хэлэхдээ “Хэрвээ энэ хүнд нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн ямар нэг тохиролцоо боловсруулагдах тохиолдолд ОХУ ийм тохиролцооны оролцогч байх нь гарцаагүй” гэлээ.


















