Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ ОХУ-д амьсгалын 200 аппарат тусламжийн шугамаар илгээж байна

АНУ-ын засаг захиргаа цар тахлын дэгдэлт өндөр байгаа ОХУ-д тусламж болгон хиймэл амьсгалын 200аппарат илгээж байгаа юм байна. Үүнээс гадна дэлхийн 60гаруй улсад хиймэл амьсгалын 15мянга орчим аппарат тусламжийн шугамаар өгөхөөр төлөвлөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга нь мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ ОХУ-д амьсгалын 200 аппарат тусламжийн шугамаар илгээж байна
АНУ ОХУ-д амьсгалын 200 аппарат тусламжийн шугамаар илгээж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын засаг захиргаа цар тахлындэгдэлт өндөр байгаа ОХУ-д тусламж болгон хиймэл амьсгалын 200 аппарат илгээж байгаа юм байна. Үүнээс гадна дэлхийн 60 гаруй улсад хиймэл амьсгалын 15 мянга орчим аппарат тусламжийн шугамаар өгөхөөр төлөвлөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга нь мэдэгджээ.

Өчигдөр Америкийн засгийн газрын тусламж буюу хиймэл амьсгалын 50-н аппаратыг хүргэх Си-17 нисэх онгоц Чарлстоны цэргийн баазаас Москва руу хөөрчээ. ОХУ-д тусламжаар өгч байгаа амьсгалын аппарат, түүний дагалдах хэрэгсэл болон тээврийн зардал нийт 4,7 сая америк доллар болж байгаа юм байна. Вашингтон цар тахлын хүнд үед ОХУ-д тусламжийн гараа сунгаж байгаа нь сүүлийн жилүүдэд хүйтэрсэн харилцаагаа сайжруулах, яриа хэлэлцээний үүд хаалга нээлттэй гэдгээ илэрхийлж байгаа нэг талын чармайлт гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах