АНУ, ОХУ “Шинэ эхлэл” гэрээг сунгах асуудлаар хэлэлцэнэ
АНУ болон ОХУ-ын байгуулсан цөмийн зэр зэвсгийн тоог цөөрүүлэх талаарх “Шинэ эхлэл” гэрээ 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2021 оны 2 дугаар сард хүчинтэй хугацаа нь дуусна.
Мэдээллийн алба

АНУ болон ОХУ-ын байгуулсан цөмийн зэр зэвсгийн тоог цөөрүүлэх талаарх “Шинэ эхлэл” гэрээ 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2021 оны 2 дугаар сард хүчинтэй хугацаа нь дуусна.
Москвагийн зүгээс “Шинэ эхлэл” гэрээг сунгах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн бол Вашингтон энэхүү гэрээнд Хятадыг оролцуулах ёстой гэсэн байр суурийг баримталж байна.
Ямартай ч Цагаан ордон болон Кремлийн төлөөлөгчид “Шинэ эхлэл” гэрээг сунгах асуудлаар 6 дугаар сарын 22-нд Австрийн Вена хотод уулзалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү гэрээнд цөмийн цэнэгт хошуу, тив алгасагч пуужин болон бусад үй олноор нь хөнөөх зэвсгийн тоог бууруулах асуудал тусгагдсан юм.


















