АНУ ОХУ-тай байгуулсан цөмийн гэрээнээсээ хоёрдугаар сарын эхээр гарна
Энэ тухай АНУ-ын Төрийн департаментийн Зэвсгийн хяналт Олон улсын аюулгүй байдлын газрын дарга Анреа Томпсон “АНУ ОХУ-тай байгуулсан Дунд болон бага тусгалын пуужингийн гэрээнээс хоёрдугаар сарын 2-нд гарна” гэж НАТО-гийн удирдлагуудад мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

АНУ ОХУ-тай байгуулсан цөмийн гэрээнээсээ хоёрдугаар сарын эхээр гарна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментийн Зэвсгийн хяналт Олон улсын аюулгүй байдлын газрын дарга Анреа Томпсон “АНУ ОХУ-тай байгуулсан Дунд болон бага тусгалын пуужингийн гэрээнээс хоёрдугаар сарын 2-нд гарна” гэж НАТО-гийн удирдлагуудад мэдэгдсэн байна.
Тэрбээр гэрээг зөрчсөн хэмээн Оросын талыг буруутгаад “9М729" гэдэг Оросын Пуужингийн систем энэ гэрээний зүйл заалтыг зөрчсөн” гэсэн байна. Үүний дараа Женев дэх Оросын талын төлөөлөгч “Нөхцөл байдлыг хурцатгаж байна" хэмээн АНУ-ыг шүүмжилсэн байна. Мөн Оросын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “ОХУ пуужингийн гэрээг сайтар дагаж мөрдөж байгаа” гэжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д АНУ-тай шинэ зэвсгээр өрсөлдөх сонирхол байхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Гэхдээ тэрбээр гэрээнээс гарсан тохиолдолд энэ нь маш хэцүү үр дагавар дагуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд анхааруулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д АНУ-тай шинэ зэвсгээр өрсөлдөх сонирхол байхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Гэвч НАТО дахь АНУ-ын Элчин сайд Кэй Бэйли Хатчисон “Хэрэв Москва пуужингийн гэрээг хадгалж үлдэхийг хүсч байгаа бол АНУ гарсны дараа зургаан сарын хугацаанд гэрээгээ биелүүлэх хэрэгтэй” гэсэн байна.
1987 онд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михайл Горбачев Америкийн Ерөнхийлөгч асан Роналд Рейган нарын байгуулсан энэ гэрээ 55-5500 км-ийн тусгалтай газраас хөөргөдөг цөмийн пуужинг хориглосон байдаг.

Харин Вашингтон Оросын "9М729" загварын пуужин 500 км-ээс илүү тусгалтай. Тиймээс энэ нь гэрээний залтыг зөрчиж байгаа юм гэж мэдэгдсэн. Гэхдээ АНУ-ын талын энэ мэдэгдэл ямар нэг баримт нотолгоогүй гэж хэвлэлүүд бичиж байна.


















