Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, ОХУ-тай дээд түвшний уулзалт зохион байгуулна

Сноудений хэргээс үл хамааран АНУ, ОХУ-тай дээд түвшний яриа хэлэлцээг эхлүүлэх уулзалт зохион байгуулах болсноо мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, ОХУ-тай дээд түвшний уулзалт зохион байгуулна
АНУ, ОХУ-тай дээд түвшний уулзалт зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Сноудений хэргээс үл хамааран АНУ, ОХУ-тай дээд түвшний яриа хэлэлцээг эхлүүлэх уулзалт зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Өчигдөр төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Жен Псакийн уламжилснаар хоёр орны гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын хоорондын уулзалт ирэх Баасан гарагт Вашингтонд болохоор болжээ. Уулзалтаар хоёр орны хамтын харилцаа болон Сирийн тухай асуудал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг дэлхий дахины асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Эдуард Сноудений хэргийн талаар ярилцахаа ч мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт ОХУ АНУ-ын тагнуулын албаны маш нууц материалыг задруулсан Эдуард Сноуденийг өөрийн оронд түр хугацаагаар орогнуулахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор АНУ ирэх сард Оросод болох хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг цуцлах эсэхээ эргэн харах хүртэл дургүйцсэн байр сууриа илэрхийлсэн юм. Ажиглагчид энэ хэрэгтэй холбоотойгоор 2 орны цаашдын харилцаанд сэв сууж магадгүй нь гэж үзэж байсан ч АНУ-ын талаас ийм шийдвэр гаргасан нь байдал тийм ч муудаагүйг харуулсан байна.

Хуваалцах