Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ ОХУ-ыг Венесуэлээс цэргээ гаргахыг шаарджээ

Венесуэлийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Эллиот Абрамс, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засаглалд ОХУ цэргийн дэмжлэг үзүүлж байгаа явдалд Вашингтон хэрхэн хариу өгөхөө судалж байгаа гэж мэдээлжээ. Мөн тэрээр Орос улс үүндээ тодорхой үнэ төлөх болно гэсэн юм. Энэ талаар тэрээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
АНУ ОХУ-ыг Венесуэлээс цэргээ гаргахыг шаарджээ
АНУ ОХУ-ыг Венесуэлээс цэргээ гаргахыг шаарджээ. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч ЭллиотАбрамс, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засаглалд ОХУ цэргийн дэмжлэг үзүүлж байгаа явдалд Вашингтон хэрхэн хариу өгөхөө судалж байгаа гэж мэдээлжээ. Мөн тэрээр Орос улс үүндээ тодорхой үнэ төлөх болно гэсэн юм. Энэ талаар тэрээр Би-Би-Си телевизийн сурвалжлагч Барбара Плетт-Ашерт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. тэрээр хэлэхдээ АНУ ОХУ-ын энэ үйлдэлд хариу өгөхийн тулд хориг арга хэмжээ авах талаар хувилбар дэвшүүлж магадгүй гэсэн байна. Түүний хэлснээр, Венесуэлийн нутаг дэвсгэрт байрлах Оросын цэргийнхэн улс төрийн болоод бэлгэдлийн чанартай ач холбогдол үзүүлж байна.

Мөн энэ нь Мадурогийн эрх мэдлийг дэмжихэд туслах зүйл болж байна гэж онцолжээ. АНУ-аас гадна Бразил улс мөн ОХУ-д хандан Венесуэлээс цэргээ гаргахыг шаардаад байгаа. Тодруулбал, Бразилийн гадаад харилцааны сайд Эрнест Араужу “оросын цэргүүд Венесуэлийн зүүний засгийн газрыг дэмжих зорилготой оршиж байгаа бол нэн даруй тус улсыг орхин гарах ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, магадгүй Москва Ерөнхийлөгч Мадурогийн засгийн газрыг дэмжсэнээр цаашид Венесуэлийн нийгэм болоод эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж байна гэж” ухаарч энэ үйлдэл, шийдвэрээ цуцлах байх гэж найдаж байна гэсэн байна. Түүний үзэж байгаагаар хямралаас гаргах цорын ганц зөв алхам бол сөрөг хүчний тэргүүн ХуанГуайдог дэмжигчдийн талыг дэмжих гэжээ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Трамп Оросыг Венесуэлээс цэргээ гаргахыг шаардаж байсан. Мөн дэд ерөнхийлөгч МайкПенс оросын энэ үйлдлийг өдөөн хатгалга хэмээн нэрлэж байсан юм. Харин үүнд оросын тал эсрэг байр суурьтай байгаа.

Трампын хариуд хэлэхдээ, оросын цэргээ Венесуэлээс гарга гэж шаардахаасаа өмнө Сириэс өөрсдөө цэргээ гаргана гэсэн амлалтаа биелүүл гэсэн мэдэгдлийг өгсөн. Мөн АНУ-ыг дэлхий нийтэд дахин эмх замбараагүй нөхцөл байдал үүсгэх ээлжил алхмаа хийхээр зэхэж байна хэмээн ОХУ-ын гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан мэдэгдэж байсан юм.

Хуваалцах