Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар хүний эрхийн асуудлыг хөндөж хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ирэх сарын 16-нд Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээ хийхдээ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар хүний эрхийн асуудлыг хөндөж  хэлэлцэнэ
АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар хүний эрхийн асуудлыг хөндөж хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ирэх сарын 16-нд Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээ хийхдээ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэхүү дээд уулзалтынхаа үеэр Вашингтон хүний эрхийн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариу арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийлэхээ онцолжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч саяхан БНХАУ-ын удирдагч СиЖиньпинтэй утсаар ярихдаа ч энэ сэдвийг хөндөж хэлэлцсэнээ мэдэгдсэн байна. Энэ хооронд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков Москва ойрын хугацаанд Вашингтонд таатай бус дохио сануулгууд өгнө гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНУ, ОХУ-ын дээд уулзалтын өмнө хэлэлцэх сэдвүүд нь өөр өөр байгаа ч Москва Вашингтоны тавьж буй ямар ч асуудлаар тэр дундаа хүний эрхтэй холбоотой асуудлаар ч хариуг нь барихад бэлэн байгааг мэдэгдсэн юм. Хоёр улсын удирдагчийн уулзалт ирэх сарын 16-ны өдөр Женев хотноо болохыг 2 талын албаныхан өнгөрсөн 7 хоногт баталсан. Жозеф Байден Америкийн Цагаан ордны тэргүүний үүрэгт ажилдаа орсноос хойш ийнхүү Оросын төрийн тэргүүнтэй анх удаагаа нүүр тулан уулзах гэж байна.

Харин Оросын төрийн тэргүүний хувьд өнгөрсөн 2020 оны 1 сараас хойш анхны хилийн чанад дахь айлчлалаа хийх гэж байна. Одоогоор дээд уулзалт Женевийн Интерконтиненталь зочид буудалд болж магадгүй байна. Ирэх сарын 11-18-ны өдрүүдэд тус буудлын бүх өрөөнүүд урьдчилан захиалагдсан байгааг Риановости мэдээлээ.

Энэхүү буудалд 36 жилийн өмнө РейганГорбачев нарын түүхэн анхны уулзалт болж байсан аж. Кремлийн ордноос мэдээлснээр одоогоор 2 удирдагчийн уулзалтын үр дүнд ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөгүй байгаа юм.

Одоогоор 2 тал дээд уулзалт Женевт яг хаана зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

Хуваалцах