Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар Сирийн нөхцөл байдлын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна

Ирэх 16-ны өдөр Хельсинкид товлоод АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтаар терроризмын эсрэг хийж байгаа тэмцэлтэй холбоотой асуудлыг хөндөж хэлэлцэхийг Оросын гадаад хэргийн яамнаас мэдэгдээд байна. Тодруулбал ОХУ ын гадаад хэргийн орлогч сайд Олег Сыромолотов Мадридад болсон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар Сирийн нөхцөл байдлын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна
АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар Сирийн нөхцөл байдлын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Ирэх 16-ны өдөр Хельсинкид товлоод АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтаар терроризмын эсрэг хийж байгаа тэмцэлтэй холбоотой асуудлыг хөндөж хэлэлцэхийг Оросын гадаад хэргийн яамнаас мэдэгдээд байна. Тодруулбал ОХУ ын гадаад хэргийн орлогч сайд Олег Сыромолотов Мадридад болсон терроризмтой тэмцэх Орос Испанийн яамд хоорондын ажлын хэсгийн уулзалтад оролцох үеэрээ сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ дээд уулзалтаар амаргүй олон асуудал түүний дотор Сирийн тухай цогцоор нь хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын засаг захиргаанаас ч Сирийн нөхцөл байдал муудаж байгаа асуудлыг Ерөнхийлөгч Трамп, Путин нарын уулзалтаар голлон хэлэлцэхийг мэдээлсэн юм. өнгөрсөн сард Сирийн засгийн газрын хүчин Оросын дэмжлэгтэйгээр нутгийн баруун өмнөд хэсэгт байлдааны идэвхтэй ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс болж 270 гаруй мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа юм. АНУ үүнд ихээхэн сэтгэл зовниж байгааг төрийн департаментын албан ёсны төлөөлөгч ХизерНоейрт илэрхийлсэн юм.

Хуваалцах