Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна

АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тодруулбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ талаар мэдэгдэхдээ, Вашингтон НАТО-той хамтарч нэг долоо хоногийн дараа ОХУ-тай холбоотой асуудлаар шинэ хориг арга хэмжээ авхаа мэдэгдэнэ болно гэжээ. Үүнийгээ тэд Украинд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна
АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тодруулбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео энэ талаар мэдэгдэхдээ, Вашингтон НАТО-той хамтарч нэг долоо хоногийн дараа ОХУ-тай холбоотой асуудлаар шинэ хориг арга хэмжээ авхаа мэдэгдэнэ болно гэжээ. Үүнийгээ тэд Украинд оролцож байгаа ОХУ-ын үйл ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарласан байна.

МайкПомпео АНУ-ын төлөөлөгчдийн танхимийн олон улсын хорооны сонсголд оролцох үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна. Энэ үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын гадаад бодлогын стратегийн хууль тогтоогчдод Цагаан ордны 2020 оны санхүүгийн жилийн төсвийг танилцуулж байжээ. АНУ НАТО-той хамтран Украинд оролцож, үйл ажиллагаанд нь нөлөөлж байгаа ОХУ-ын эсрэг ирэх 4-р сарын 3-4 ний хооронд буюу Вашингтонд болох Холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн яамны дарга нарын дээд хэмжээний уулзалт явагдах үеэр дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна хэмээн Помпео хэлсэн юм. Хориг арга хэмжээ авах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, Крым болон Азовийн тэнгисийн бүс нутгийг бүхэлд нь хамарсан ОХУ-ын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа байр суурьтай байна хэмээн онцолжээ.

Харин яг ямар хориг арга хэмжээ тогтоохоо нарийн тайлбарлаагүй байна. Украинд үргэлжилж байгаа Оросын түрэмгийллийн хариу болгож Вашингтон ОХУ-ын 6 иргэнд хориг тогтооно гэжээ. Эдгээрийн ихэнх нь Холбооны аюулгүй зөвлөлийн ажилтнууд гэж байна. Түүнчлэн Крымд үйл ажиллагаа явуулдаг 8 компанийг АНУ батлан хамгаалах байгууллага хэмээн үзэж тэдэнд хязгаарлалт тавихаа мэдэгдсэн байна.

Хуваалцах