Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ ОХУ-ын шаардлагын хариуг бичгээр өгчээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх хуулийн баталгаа хүссэн Москвагийн шаардлагын хариуд бодитой хариулт өгөхгүй бол АНУ-д зохих арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ ОХУ-ын шаардлагын хариуг бичгээр өгчээ
АНУ ОХУ-ын шаардлагын хариуг бичгээр өгчээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх хуулийн баталгаа хүссэн Москвагийн шаардлагын хариуд бодитой хариулт өгөхгүй бол АНУ-д зохих арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Тэрбээр лхагва гарагт ОХУ-ын парламентын доод танхимд хэлсэн үгэндээ "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Куба, Венесуэл, Никарагуа зэрэг Латин Америкийн орнуудын удирдагчидтай утсаар ярьж, эдгээр улстай эдийн засаг, цэргийн технологи зэрэг олон салбарт стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлсэн" гэдгийг дурдлаа.

Лхагва гарагт АНУ-ын Элчин сайд Жон Салливан Москва дахь ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан тушаалтнуудад шаардлагын хариуг бичгээр өгсөн байна.

Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен бичгийн агуулгыг дэлгээгүй ч АНУ Украины бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө байна гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын хариу арга хэмжээг нягталж үзээд дараагийн алхмуудын талаар Ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө гэдгээ мэдэгдлээ.

Үүнтэй зэрэгцэн Японд суугаа Украины Элчин сайд өөрийн улс болон ОХУ-ын хооронд мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд холбогдох улс орнууд дипломат хүчин чармайлт гаргах шаардлагатайг онцолсон байна.

Элчин сайд Сергей Корсунский Украин хэзээ ч ОХУ руу довтлохгүй, бид асуудлыг хүчээр шийдвэрлэх алхам хийхгүй гэдгээ амласан байна.

Тэрбээр мөн Украинд олон атомын цахилгаан станц байгаа талаар дурдаад хэрэв тус улс пуужингийн болон бусад довтолгоонд өртвөл түүний үр дагавар хилийн хүрээнд хязгаарлагдахгүй гэдгийг анхаарууллаа.

Хуваалцах