Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар Украины асуудлаар утсаар ярилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сард хоёр дахь удаагаа утсаар ярьж, Украины хурцадмал асуудлын талаар байр сууриа солилцлоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар Украины асуудлаар утсаар ярилаа
АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар Украины асуудлаар утсаар ярилаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сард хоёр дахь удаагаа утсаар ярьж, Украины хурцадмал асуудлын талаар байр сууриа солилцлоо. Тэд өмнө нь 12 дугаар сарын 7-нд цахим уулзалт хийсэн юм.

Хоёр орны Төрийн тэргүүн нар удахгүй болох хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээ болон ОХУ-ын НАТО-гийн төлөөлөгчидтэй ирэх саын 10-нд Женев хотод хийх уулзалтын талаар хэлэлцсэн байна. Энэ дуудлагыг ОХУ-ын хүсэлтээр зохион байгуулжээ.

ОХУ Украинтай хиллэдэг хилийн ойролцоо олон тооны цэрэг байршуулсанд АНУ болон Европын орнууд санаа зовниж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден засаг захиргаа яриа хэлэлцээгээр хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ хэрэв Орос Украинд халдвал холбоотнуудтайгаа хамт хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ ч мөн мэдэгдсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломжтойг онцолжээ.

ОХУ-ын Төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байденд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ бие биенээ хүндэтгэж, үндэсний ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр үр дүнтэй яриа хэлэлцээг байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах