Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ: Олон улсад вакцин тэгш хуваарилахад ДЭМБ-тай хамтран ажиллана

АНУ дэлхий даяар коронавирусний вакциныг тэгш хүртээх үйлсэд ДЭМБ-тай хамтран ажиллана гэдгээ дахин илэрхийлжээ. Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Олон улсад вакцин тэгш хуваарилахад ДЭМБ-тай хамтран ажиллана
АНУ: Олон улсад вакцин тэгш хуваарилахад ДЭМБ-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

АНУ дэлхий даяар коронавирусний вакциныг тэгш хүртээх үйлсэд ДЭМБ-тай хамтран ажиллана гэдгээ дахин илэрхийлжээ. Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи ДЭМБ-ын хэвлэлийн хуралд зочноор оролцох үедээ энэ тухай мэдэгджээ.

Тэрбээр Ковид-19 цар тахал дэлхий дахины өмнө тулгарсан хамгийн том сорилт болж байгаа учраас цар тахлын дэгдэлтийг хамгийн богино хугацаанд зогсоох цорын ганц арга зам болсон вакциныг илүү их хэмжээгээр үйлдвэрлэж, тэгш зарчмаар бүх улс оронд түгээх шаардлага тулгарч байгааг онцолжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Байден ДЭМБ-ын дэргэдэх К хөтөлбөрт 200 сая ам.долларын хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.

Хуваалцах