Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ он дуусахаас өмнө эрсдэлт бүлгийн 20 сая хүнийг вакцинд хамруулна

АНУ-д коронавирусний халдвараас сэргийлэх вакцинжуулалтын аян эхэллээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 09 цагаас эхлэн Америкийн зүүн эргийн мужуудын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ он дуусахаас өмнө эрсдэлт бүлгийн 20 сая хүнийг вакцинд хамруулна
АНУ он дуусахаас өмнө эрсдэлт бүлгийн 20 сая хүнийг вакцинд хамруулна. Зураг: МҮОНРТ

АНУ-д коронавирусний халдвараас сэргийлэх вакцинжуулалтын аян эхэллээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 09 цагаас эхлэн Америкийн зүүн эргийн мужуудын эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад вакцины эхний тунг хийж эхэлжээ.

Тус улсын засаг захиргаа энэ он дуустал халдвар авах эрсдэлт бүлэгт хамаарч байгаа 20 сая хүнийг эхний ээлжид вакцинд хамруулна. Вакцинжуулалтын эхний ээлжид 40сая тун вакцин хийхээр төлөвлөж байгаагаас 25 сая тун вакциныг Пфайзер компаниас авч байгаа юм байна.

Америкийн Хүнс Эмийн агентлаг энэ сарын 11-ний өдөр Пфайзер, Биотехийн вакцинд зөвшөөрөл олгосон. Үүний дараа Америкийн баруун төвийн бүсийн муж дахь Пфазерын үйлдвэрээс вакциныг бүх муж улс руу түгээх ажил эхэлсэн. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр Америк даяар он дуусахаас өмнө 20 сая хүнийг, ирэх оны 1 дүгээр сарын эцэс гэхэд 50 сая хүнийг коронавирусний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Одоо тус улсын Хүнс, Эмийн удирдах газар Модерна компанийн вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл өгөх асуудал хүлээгдэж байна. АНУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 300 мянга давсан байна. өнгөрсөн сарын сүүлээр болсон Талархлын баяраас хойш тус улсад коронавирусний халдварт тохиолдол болон нас барсан тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд нас барсан тохиолдлын тоо 200мянга давж байсан.

Одоо удахгүй болох Зул сарын баярын үеэр иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхээр цар тахлын тархалт улам нэмэгдэх вий гэж эрх баригчид нь болгоомжилж байна. Энэ хүрээнд АНУ-ын цар тахалтай тэмцэх ажлын хэсэг иргэдээ Зул сарын баярын үеэр хөдөлгөөнөө хязгаарлах, олноороо нэг дор цугларахгүй байх, амны хаалт зүүхийг уриалсаар байна.

Хуваалцах