Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Шинэ хориг арга хэмжээ нь Оросын банк санхүүгийн систем, өндөр технологийн салбаруудыг онилжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа
АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Шинэ хориг арга хэмжээ нь Оросын банк санхүүгийн систем, өндөр технологийн салбаруудыг онилжээ. АНУ болон түүний холбоотон орнууд, Оросын 4 том банкны хөрөнгийг царцааж, экспортод хяналт тавьж, тэргүүн баячуудын эсрэг хориг арга хэмжээ авна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “АНУ, ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч Оросын экспортод мөн хориг тогтоож байна. Тус улсын эдийн засагт богино болон урт хугацаандаа асар их алдагдал хүлээнэ гэж харж байна. Бид эдгээр хориг арга хэмжээг манай улс болон холбоотон улсуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор боловсруулсан” гэв.

Сфивт системийн тухайд 2021 онд Сфивт систем нь өдөрт дунджаар 42 сая мессеж бичсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өсжээ. 2020 онд, ОХУ нийт гүйлгээний 1,5 хувийг эзэлжээ. Мөн энэ хориг нь Оросын санхүүгийн систем болон Путины ойрын хүмүүст цохилт болно гэж харж байна. Мөн Оросын эрчим хүчний салбарыг онилжээ.

Хуваалцах