Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Оросын эсрэг шинэ хориг тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Кремль оролцож нөлөөлсөн гэх хэрэгт холбоотой байж болох хүмүүсийг хар жагсаалтдаа багтаасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Оросын эсрэг шинэ хориг тавилаа
АНУ Оросын эсрэг шинэ хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Кремль оролцож нөлөөлсөн гэх хэрэгт холбоотой байж болох хүмүүсийг хар жагсаалтдаа багтаасан байна. Үүнд Оросын цэргийн тагнуулын 15 ажилтан, 4 байгууллага багтаж байна.

Эдгээр хүн, байгууллагууд сонгуульд нөлөөлсөн хэрэгт холбогдсоноос гадна Дэлхийн Допингийн эсрэг агентлагт цахим халдлага хийж, өөр олон хортой үйл ажиллагаа явуулсан гэж АНУ-ын Сангийн яам цахим хуудсандаа мэдэгджээ.

Нөгөө талд нь Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гол компани болох Русал, энэ компаний Ерөнхийлөгч байсан "Оросын олегарх" гэгддэг Олег Дерипаскад хамааралтай 2 компанийг хоригоос чөлөөлж байгаагаа АНУ-ын Сангийн яам зарлажээ. Харин Олег Дерипаска хоригоос чөлөөлөгдөхгүй гэсэн байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Оросын тэрбумтан Олег Дерипаска, түүнтэй ижил олгарх гэгддэг 6 хүнийг олон улсын хэм хэмжээг үл хүндэтгэсэн гэдэг шалтгаанаар АНУ-ын эрх баригчид хориг тавьсан байдаг.

Үүний дараа буюу есдүгээр сард Дональд Трамп АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хүнийг хоригт багтаах шинэ тогтоолд гарын үсэг зурсан юм. Энэ дагуу өнгөрөгч аравдугаар сард энэ оны завсрын сонгуульд оролцож хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан гэдэг шалтгаанаар Елена Алексеевна Хусяйнова зэрэг хүмүүс багтжээ.

Хуваалцах