Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна

Ойрх Дорнодод энх тайван байдал тогтоох зорилготойгоор их хэмжээний тусламж үзүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна
АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна. Зураг: МҮОНРТ

АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна. Ойрх Дорнодод энх тайван байдал тогтоох зорилготойгоор их хэмжээний тусламж үзүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Үүнтэй холбоотойгоор Дональд Трампын засаг захиргаанаас Бахрайнд эдийн засгийн уулзалт зохион байгуулж буй юм байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд, улс орнуудын төлөөлөл оролцож буй энэ хурал мягмар гарагт нээлтээ хийжээ.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Жаред Кушнер “Ерөнхийлөгч Дональд Трамп болон АНУ палестинчуудыг хаяж, харилцаагаа таслаагүй. Энэ хурлыг тэдний төлөө зохион байгуулж байна” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр ойрын 10 жилийн хугацаанд палестинчууд болон бусад хөрш зэргэлдээх улсуудад 50 тэрбум долларын тусламж үзүүлэхээр төлөвлөснөө танилцуулжээ.

Гэвч Палестины талаас хурлыг эсэргүүцэж байгаа юм байна. Тэд “АНУ асуудлыг мөнгөөр шийдвэрлэх гэж байна” хэмээн буруутгасан байна.

Хуваалцах