Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Польшид пуужин эсэргүүцэгч “Патриот” системийг байршуулна

АНУ Польш улсад ойролцоогоор 10,5 тэрбум америк доллараар пуужингийн довтолгооныг эсэргүүцэгч “Патриот” системийг байршуулахаар болсон байна. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн хамтын ажиллагааны газраас мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Польшид пуужин эсэргүүцэгч “Патриот” системийг байршуулна
АНУ Польшид пуужин эсэргүүцэгч “Патриот” системийг байршуулна. Зураг: МҮОНРТ

АНУ Польш улсад ойролцоогоор 10,5 тэрбум америк доллараар пуужингийн довтолгооныг эсэргүүцэгч “Патриот” системийг байршуулахаар болсон байна. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн хамтын ажиллагааны газраас мэдээллээ.

Энэ талаарх шийдвэрийг АНУ-ын төрийн департаментаас баталсан байна. АНУ-ын зэвсэгт хүчний “Патриот” пуужингийн систем нь мэдрэгчийн төхөөрөмжийн сайжруулсан “гурав нэмэх” тохиргоог хийлгэсэн юм байна. Польшийн нийслэл Варшав хотод пуужингийн довтолгооныг эсэргүүцэгч “Патриот” системийг байршуулах тухай хэлэлцээрт энэ оны 7-р сард Польшийн Үндэсний батлан хамгаалах яам болон АНУ-ын батлан хамгаалах яамны удирдлагууд гарын үсгээ зурсан юм.

Тодруулбал, энэ гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Польшийн нийслэл Варшавт айлчлах үеэр болсон юм байна. Гэрээнд тусгаснаар, пуужингийн энэ системийг Польш улсад 2022 он хүртэл байршуулахаар заасан байна. Өмнө нь Польшийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич хэлэхдээ, тус улсын эрх баригчид “Патриот Рэйтон” пуужин эсэргүүцэгч системийн үйлдвэрлэгчдээс авсан хүсэлтэд 2019 он гэхэд тус пуужингийн системийн цогцолборыг бүрэн байршуулж дуусгана гэж тусгасан байсан талаар онцолж байжээ.

Хуваалцах